Малчны тухай хуулийн хэрэгжилтийн талаар сонсголыг Ж.Бат-Эрдэнэ даргална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий хяналтын тов, сонсгол даргалагчийг сонгох тухай тогтоол батлагдсан тул үргэлжлүүлэн сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, С.Замира нар ажлын хэсэгт ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дараа уг төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, шийдвэр бүхий байгууллагууд түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих үнэлэх сэдэвт ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ Г.Ганбаатар, М.Ганхүлэг, У.Отгонбаяр, Р.Сэддорж,Ц.Туваан, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаясгалан, С.Замира нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов.

ЗГ: “Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
ЗГ: “Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
 
Бусдад 87.7 мянган ам.доллар шилжүүлж, өөртөө 796.6 сая төгрөгийн урамшуулал олгосон Д.Гардийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Бусдад 87.7 мянган ам.доллар шилжүүлж, өөртөө 796.6 сая төгрөгийн урамшуулал олгосон Д.Гардийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!