Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Тэмүүжин: АН Сөрөг хүчин болсон шөнө байлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэж, улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 44 нь дэмжиж, 38 нь татгалзсанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон юм.

Мөн санал өгөх тус хуралдаанд АН-ын бүлгийн гишүүд бүлгийн шийдвэрээ дагаж, санал хураалтад оролцоогүй.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сая цахим хуудастаа "Өчигдрийг хүртэл парламентад цөөнх байхгүй байсан. Харин өнгөрдөг шөнөөс эхлээд олонхгүй парламенттай болсон. Хэдий муудлаа муудлаа гэхэд юмс сайн тал руугаа явдаг гэдэг. МАН Ерөнхий сайдаа огцруулсан, Ерөнхийлөгч үндсэн хуулийнхаа талд зогсоно гэсэн, АН Сөрөг хүчин болсон шөнө байлаа" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо
 
С.Бямбацогт: ЗГ “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийн төслийг энэ сарын 1-ний дотор өргөн мэдүүлнэ гэсэн ч одоо ч өргөн бариагүй байна
С.Бямбацогт: ЗГ “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийн төслийг энэ сарын 1-ний дотор өргөн мэдүүлнэ гэсэн ч одоо ч өргөн бариагүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.