Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Элэг бүтэн амьдаръя“ элэгний В, Д вирусын өвчтэй хүмүүсийн үндэсний хэмжээний чуулга уулзалт болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 19 секунд

Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

СКАЙ ПЛАЗА БИЗНЭС ЦЕНТР

09:00 цагт: Монголын уул уурхайн үндэсний ассоциаци нь Австрали Монголын засгийн газрын хамтарсан АМЕП 2 хөтөлбөртэй хамтран "Хариуцлагатай уул уурхай" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах Хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтэн бэлтгэх сургалт, уулзалт болно. Утас: 99120073

UG ARENA ТӨВ

10:00 цагт: Лего роботын үндэсний аварга шалгаруулах тэмцээн болно. Мөн дэд төрлүүд болох Сумо робот, цагаан зураас дагадаг робот, Америк хөлбөмбөгийн робот зэрэг тэмцээнүүд явагдана.

КОРПОРЭЙТ ЗОЧИД БУУДАЛ КОНВЕНШН ЦЕНТР

11:00 цагт: "Элэг бүтэн амьдръя" элэгний В, Д вирусын өвчтэй хүмүүсийн үндэсний хэмжээний чуулга уулзалт болно. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан, ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү нар оролцоно.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

14:00 цагт: Монгол Улс, Их Британ, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан шуудангийн марк болон гэрэл зургийн үзэсгэлэн нээлт болно.

БҮРТГЭЛ: Ихэнх хувийн сургуулийн НЭГДҮГЭЭР ангийн элсэлт хоёрдугаар сарын 1-нээс эхэлнэ
БҮРТГЭЛ: Ихэнх хувийн сургуулийн НЭГДҮГЭЭР ангийн элсэлт хоёрдугаар сарын 1-нээс эхэлнэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.