Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын дарга шийдвэртээ "бөх" зогссоор байх уу

Ангилал
Нийгэм Social pop
Хэзээ
2020/11/21
Унших
2 минут 24 секунд

Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.12.01-ны өдрийн 06:00 цаг хүртэл  зарлаж, Засгийн газрын тогтоол гаргасан. Энэ хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргаж, хатуу хөл хорионд шилжсэн билээ.

Тэгвэл хотын даргын гаргасан зарим шийдвэрийг иргэд ихээр шүүмжлэх болжээ. Ямар ч "амьдралгүй" үндэслэл тооцоогүй. Хаана ямар улсын аль хотод хэрэгжүүлж байсан гэх туршлага ч байхгүй. Зүгээр л зангарагаараа гаргачихсан шийдвэрээс болоод өглөө оройд зам, дэлгүүр, автобусаар дүүрэн түгжрэл бөөгнөрөл үүсэж байна. Ийнхүү иргэдээ бодолцож үзээгүй шийдвэрүүдийг олны танил хүмүүс хэрхэн шүүмжилсэн болохыг харцгаая.

Зургийн тайлбар: Иргэдийн хөдөлгөөнийг 10:00-17:00 цагийн хооронд хатуу дэглэмтэйгээр хорих шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан хөл хорихгүй цагуудад дэлгүүрүүдэд хүнсээ цуглуулах гэсэн иргэдийн хөл тасрахгүй байна.

Зургийн тайлбар: Хүнсний дэлгүүр 21:00 цагт хааж, түгээлтийг 22:00 цагт эхлүүлж байхаар шийдвэрлэсэн нь иргэдэд ихээхэн дарамт учруулж байгаа аж.

Зургийн тайлбар: Хатуу хөл хорионы цагуудад иргэд гэрээсээ гарахгүй байсан ч бусад цагт дэлгүүрүүдэд хүмүүсийн бөөгнөрөл үүсэх нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Энэхүү алдаатай шийдвэрийг шүүмжлэх хүмүүс цахим сүлжээнд олширсоор байна.

Зургийн тайлбар: Шийдвэрүүд хоорондоо уялдахгүй байгаа нь үнэн. Сүүлийн хэд хоногт гарсан хүмүүсийн хөдөлгөөн болон цахим сүлжээнд яригдаж буй халуун сэдвүүдийн нэг нь коронавирус тархсан тохиолдолд яах талаар Монгол улс бэлтгэлгүй байсан болохыг шүүмжлэн хэлэлцэх болжээ.

Зургийн тайлбар: Хэдий цар тахлыг "хумих" зорилготой ч иргэдээ хэр бодсон шийдвэр гэдгийг эргэцүүлэх хэрэгтэй болж байна. Хатуу чанга энэ мэт шийдвэрүүд дөнгөж төрсөн эхэд хэрхэн нөлөөлж буйг шүүмжилжээ.

Зургийн тайлбар: Энэхүү постноос "алдаатай" шийдвэр гэж нэрийдэх болсны учир тайлагдаж байгаа юм. 

www.ubn.mn

 

Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: