ГХ-ны сайд Б.Батцэцэг Филиппин Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало-гийн урилгаар 2025 оны 05 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 1984 оноос хойш буюу 41 жилийн дараа Бүгд Найрамдах Филиппин Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало-гийн 2024 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч, Сенатын Ерөнхийлөгч нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн сайд Энрике А.Манало-той албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл гаргана.

Энэхүү айлчлалын гол зорилго АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн Филиппин Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт АН-ын 3, ХҮН намын нэг УИХ-ын гишүүн гарын үсгээ зураад байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт АН-ын 3, ХҮН намын нэг УИХ-ын гишүүн гарын үсгээ зураад байна
 
Х.Нямбаатар: Ерөнхий сайд орлогоо нотлох байх. Хамгийн адгийн улс төр бол үр хүүхдээр нь оролдох гэдгийг хэлье
Х.Нямбаатар: Ерөнхий сайд орлогоо нотлох байх. Хамгийн адгийн улс төр бол үр хүүхдээр нь оролдох гэдгийг хэлье
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!