Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт АН-ын 3, ХҮН намын нэг УИХ-ын гишүүн гарын үсгээ зураад байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө Төв талбайд үргэлжилж байна. Жагсаалтай холбогдуулан иргэдийн зүгээс огцруулах шаардлагад гарын үсэг цуглуулж эхлээд буй билээ. Тодруулбал, жагсагчид УИХ-ын 32 гишүүний гарын үсгийг авахаар зорьж буй. Учир нь 32 гишүүнээс дээш гишүүн гарын үсэг зурж огцруулах бичгийг УИХ-аар хэлэлцүүлж, 62 гишүүн нь огцруулах асуудлыг дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд суудлаасаа буух юм.

Тэгвэл иргэдийн энэ тэмцэлд УИХ-ын гишүүд ч нэгдэж эхлэв. Одоогийн байдлаар огцруулах бичигт УИХ-ын дөрвөн гишүүн албан ёсоор гарын үсгээ зураад байна. Эдгээр нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, Ж.Золжаргал болон С.Цэнгүүн нар юм.

Гарын үсэг зурах үйл явцтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Таамаг зөрвөл томъёогоо өөрчлөөд л явна.Бүгдээрээ хамтарч том төслүүд хийе гэтэл орчин нөхцөл өөрчлөгдөж, мөнгө ховордоход цөөн төслөө барьж аваад явахын оронд заавал бүгдийг хийнэ гэж нутаг усаа “бартердах” санааг ил, далд шахах нь аюултай болсон тул энэ засаг одоо больсон дээр" хэмээн илэрхийлсэн байдаг.

Хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж, Н.Амгаланбаатар үзүүрлэжээ
Хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж, Н.Амгаланбаатар үзүүрлэжээ
 
НЗДТГ: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
НЗДТГ: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.