Ерөнхий сайдыг огцруулах "Огцрох амархан" жагсаал Төв талбайд үргэлжилсээр байна. Энэ үеэр иргэд огцруулах шаардлагад гарын үсэг цуглуулж буй. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал гарын үсэг зурсан. Тэрбээр "Таамаг зөрвөл томъёогоо өөрчлөөд л явна.Бүгдээрээ хамтарч том төслүүд хийе гэтэл орчин нөхцөл өөрчлөгдөж, мөнгө ховордоход цөөн төслөө барьж аваад явахын оронд заавал бүгдийг хийнэ гэж нутаг усаа “бартердах” санааг ил, далд шахах нь аюултай болсон тул энэ засаг одоо больсон дээр" гэжээ.
Ж.Золжаргал: Таамаг зөрвөл томъёогоо өөрчлөөд л явна. Энэ засаг одоо больсон дээр
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.