Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга асан М.Энхболдын охин Э.Хулан “Улаанбаатар спорт менежмент“ ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

Олон нийтийн сүлжээгээр УИХ-ын дарга асан Миеэгомбын Энхболдын охин Э.Хулан "Улаанбаатар спорт менежмент" ХК-ийн захирлаар томилогдсон гэх мэдээлэл цацагдсан. Бид дээрх мэдээллийг үнэн бодит эсэхийг тодруулахаар тус компанитай утсаар холбогдоход "Томилогдсон нь үнэн. Тавдугаар сарын 7-ны өдөр томилогдож, ажлаа хүлээн авсан" гэлээ.

Э.Хулан өмнө нь СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн 2024 оны орон нутгийн сонгуульд МАН-аас СХД-т нэр дэвшиж ялалт байгуулснаар НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн юм.

АТГ-т мэдүүлсэн 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс нь танилцуулбал:

-Өөрийн орлого - 60 сая төгрөг

-Гэр бүлийн орлого - 32.3 сая төгрөг

-Үл хөдлөх хөрөнгө - 98.7 сая төгрөг /Нийтийн орон сууц-2, үйлчилгээний зориулалттай обьект-1/

-Автомашин - 294 сая төгрөг /Land Criuser-300/

-Мал аж ахуй - 136.5 сая төгрөг /Хонь-50, Ямаа-65, Хурдан удмын адуу-5, Үхэр-20, Адуу-30/

-Газар - 0 төгрөг /Өмчлөх-007га-1, Эзэмших-700м2-1/

-Хадгаламж - 263.8 сая төгрөг

-Авлага - 320 сая төгрөг

-Зээл - 107.2 сая төгрөг

-Хувь эзэмшдэг компаниуд - /"Эм И Икс групп" ХХК, ''Эрдэнэс Тавантолгой" ХК," Эрдэнэс Тавантолгой" ХК/

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн энэ долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгнө
Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн энэ долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгнө
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.