Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган – 2025” энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Монгол Улсын Зүүн бүс бол Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийг хамарсан өргөн уудам нутагтай, харьцангуй хүн ам багатай бүс нутаг юм. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн сүлжээний хөгжилд бэрхшээл учруулж байсан ч сүүлийн жилүүдэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дэд бүтцийг сайжруулах алхмууд хийгдэж байна. Гэсэн хэдий ч орон нутгийн иргэдийн хувьд интернэтийн хүртээмж, сүлжээний тогтвортой байдал зэрэг асуудлууд тулгамдаж байна.
- Зүүн бүсийн 45 баг сүлжээгүй байна -
Зүүн бүсийн бүх аймаг, сум суурин газруудад шилэн кабелиар холбогдсон. Тухайлбал, Хэнтий аймгийн 18 сум, Сүхбаатар аймгийн 13 сум бүгд шилэн кабельд холбогдсон бол Дорнод аймгийн 14 сумаас 13 нь шилэн кабельд холбогджээ.
Үүний зэрэгцээ, аймгийн төвүүдэд 4G сүлжээ тогтвортой ажиллаж байгаа ч алслагдсан багуудад сүлжээ сул, зарим тохиолдолд 2G болон 3G ашиглаж байна. Тодруулбал,
-
Хэнтий аймгийн 83 багаас 21 нь 4G, 38 нь 3G сүлжээнд холбогдож, үлдсэн 24 баг нь сүлжээнд холбогдоогүй байна.
-
Сүхбаатар аймгийн хувьд 66 багаас 15 нь 4G сүлжээтэй, 43 баг нь 3G сүлжээнд холбогдсон бол 8 баг огт сүлжээгүй байна.
-
Дорнод аймгийн хувьд 63 багаас 16 нь 4G сүлжээнд холбогдсон бол 34 нь 3G сүлжээнд холбогджээ. Үлдсэн 13 баг нь огт сүлжээгүй байна.
Үүний зэрэгцээ, 5G технологийг хот суурин газруудад туршиж эхэлсэн ч орон нутагт бүрэн нэвтрүүлэхэд дэд бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай байна.
- 2025 онд Зүүн бүсийн 29 цэгт сүлжээ оруулна -
Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам орон нутгийн харилцаа холбооны сүлжээг өргөжүүлэхэд анхаарч, үүрэн холбооны оператор компаниудтай хамтран 2025 онд Зүүн бүсийн 29 цэгт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх, өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэхээр боллоо.
Хэнтий аймгийн 11 цэг, Сүхбаатар аймгийн 12 цэг, Дорнод аймгийн 6 цэгт тус, тус сүлжээ оруулна.
№ |
Аймгийн |
Сумын |
Сүлжээ оруулах цэг |
1 |
Дорнод |
Чулуунхороот |
3-р баг, Цагаанчулуут |
2 |
Дорнод |
Баян-Уул |
3-р баг, Урт |
3 |
Дорнод |
Баян-Уул |
6-р баг, Өвөр эрээн |
4 |
Дорнод |
Халхгол |
3-р баг, Ташгай |
5 |
Дорнод |
Сэргэлэн |
2-р баг, Архоолой |
6 |
Дорнод |
Чойбалсан |
Энгэр шанд |
7 |
Сүхбаатар |
Эрдэнэцагаан |
6-р баг, Жаргалант |
8 |
Сүхбаатар |
Түмэнцогт |
2-р баг, Баянцагаан |
9 |
Сүхбаатар |
Онгон сум |
1-р баг, Их Булаг баг |
10 |
Сүхбаатар |
Халзан сум |
2-р баг, Сахиул баг |
11 |
Сүхбаатар |
Онгон сум |
3-р баг, Нүдэн баг |
12 |
Сүхбаатар |
Баяндэлгэр сум |
5-р баг, Хонгор баг |
13 |
Сүхбаатар |
Эрдэнэцагаан |
7-р баг, Хадын булаг |
14 |
Сүхбаатар |
Түвшинширээ |
4-р баг, Дэлгэрхаан |
15 |
Сүхбаатар |
Уулбаян сум |
5-р баг, Дэлгэр баг |
16 |
Сүхбаатар |
Наран |
2-р баг, Харнуур |
17 |
Сүхбаатар |
Баяндэлгэр |
6-р баг, Ширээт |
18 |
Сүхбаатар |
Онгон |
Эрдэнэцагаан |
19 |
Хэнтий аймаг |
Баянмөнх |
Баянбулаг хар ус өндөр |
20 |
Хэнтий аймаг |
Баянмөнх |
Баянбулаг Үнэгт уул |
21 |
Хэнтий аймаг |
Биндэр |
Биндэр |
22 |
Хэнтий аймаг |
Батноров |
5-р баг Идэрмэг |
23 |
Хэнтий аймаг |
Баян-Адарга |
1-р баг Сайхан баг |
24 |
Хэнтий аймаг |
Биндэр |
1- р баг Баян-өндөр |
25 |
Хэнтий аймаг |
Баянмөнх |
3-р баг Дулаан |
26 |
Хэнтий аймаг |
Галшар |
4-р баг Сангийндалай |
27 |
Хэнтий аймаг |
Норовлин |
1-р баг Баян-өлзийт |
28 |
Хэнтий аймаг |
Дархан |
3-р баг Шажим |
29 |
Хэнтий аймаг |
Дадал |
1-р баг Онон |
Үүний зэрэгцээ, алслагдсан багуудад хиймэл дагуулын интернэтийн шийдэл нэвтрүүлэх, 5G технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх, төрийн байгууллагууд болон сургуулиудыг өндөр хурдны интернэтээр хангах зэрэг зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн тулгамдсан асуудал, хөгжил дэвшил, шинэ боломж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх үүднээс “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган – 2025”-ийг энэ сарын 14 – 15-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулах гэж байна.
Тус чуулганд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох бөгөөд энэ үеэр орон нутгийн иргэдийн цахим ур чадвар болон кибер аюулгүй байдлын чиглэлээр мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!