Канадын Торонто хотноо болж буй Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтын үеэр Монголын эрдэс баялгийн салбарыг сурталчлан танилцуулах “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгуулжээ.
Чуулга уулзалтад “Монголросцветмет” ТӨҮГ-ын бүтээмж хариуцсан менежер, УИХ-ын асан М.Оюунчимэг салбарын сайдын хамт оролцсон байх бөгөөд тэрбээр "Том гүрнүүдийн дунд чухал ашигт малтмал, газрын ховор элементийн өрсөлдөөн эхэлж байх цаг дор манай МонРосцветмет нэгдэл Эрдэнэс Критикал Минералс хэмээн нэрээ өөрчилж , үйл ажиллагаагаа өргөжүүлэн том амбицтайгаар дэлхийн уул уурхайн нэр хүндтэй чуулганд оролцож байна. Цаг үеэ сайн мэдэрч зөв хөдөлж байх нь чухал.
Бид дэлхийн хөгжлийн чиг хандлагаас хоцорч болохгүй. Монгол Улсын Засгийн газар Эрдэнэс Критикал Минералс компани байгуулах шийдвэр гаргасан нь зөв байсныг Торонто хотноо болсон уул уурхайн чуулганы уур амьсгал нотоллоо. Канадын Эрчим хүч, байгалын нөөцийн сайд болон газрын ховор элементийн асуудал хариуцсан удирдлагуудтай нь уулзаж хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа" гэжээ.