Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

7 хүн нас барж, 18.8 тэрбумын хохирол учирсан “Дүнжингарав“-ын ослын хэргийг энэ сарын 6-нд шүүнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд нийслэлийн прокурорын газраас "Дашваанжил" компанийн компанийн удирдлага Г, жолооч нарыг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, "Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас одоогоор 18.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан 7 хүний амь нас хохирсон уг хэрэгт "Дашваанжил" компанийн удирдлага Г, жолооч Р нарт "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон", "Хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан" хэрэгт яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх пүрэв гарагт буюу гуравдугаар сарын 6-ны /2025.03.06/ өдөр хийхээр товложээ.

65 настай фитнессчин Ш.Цэцэгмаа: Залуу хүмүүстэй мөр зэрэгцэн дасгал хийх гоё байна. Бие хөнгөрөөд сайхан болсон
65 настай фитнессчин Ш.Цэцэгмаа: Залуу хүмүүстэй мөр зэрэгцэн дасгал хийх гоё байна. Бие хөнгөрөөд сайхан болсон
 
Боловсрол, Хүүхэд гэр бүлийн салбар нягт уялдаатай ажиллана
Боловсрол, Хүүхэд гэр бүлийн салбар нягт уялдаатай ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.