СДМЭХ-ны Сүхбаатар дүүргийн салбар холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн О.Номинчимэг сонгогдож тамгаа авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо 1994 онд “Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөлгөөн нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. 30 жилийн түүхтэй энэ холбоо 21 аймаг, 9 дүүргийн 100 орчим мянган гишүүнтэй. Тус холбоо нь эмэгтэйчүүдийн нийгмийн манлайллыг дэмжих үйлсийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм.

Өнөөдөр СДМЭХ-ны Сүхбаатар дүүргийн салбар холбооны ээлжит бус чуулган боллоо. Чуулганд дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөл 250 орчим төлөөлөгч оролцсон юм.

Энэ удаагийн чуулганаар СДМЭХ-ны Сүхбаатар дүүргийн салбар холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн О.Номинчимэг сонгогджээ. Мөн холбооны Тэргүүлэгч гишүүдийг томилж батламжиллаа.

О.Номинчимэг “Салбар холбооны тэргүүний хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээлч, манлайлагч, чадварлаг эмэгтэйчүүдээ дэмжих, тэднийг тасралтгүй суралцах, мэдлэг ур чадвараа ахиулах боломжийг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллана” гэв.

МАРГААШ: Улаанбаатарт +8 хэм дулаан, үүлшинэ
МАРГААШ: Улаанбаатарт +8 хэм дулаан, үүлшинэ
 
УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!