Өнгөрсөн амралтын өдөр /2025.03.09/ Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн тасгаар 168 хүүхэд бэртэж гэмтсэн гэх шалтгаанаар эмнэлгийн тусламж авчээ. Тэдний 120 нь төв эмнэлэгт, 39 нь салбар эмнэлэгт хандсан байна.
Тус эмнэлэгт өчигдөр нийт 471 хүн хандсан бөгөөд 303 нь насанд хүрсэн иргэд болохыг эмнэлгийн статистик мэдээлэлд дурджээ. Одоогоор ГССҮТ-д 440 хүн хэвтэн эмчлүүлж байна.