Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын ногоон бүсэд авто сэлбэгийн задгай худалдаа, авто засварын бүх төрлийн үйлчилгээ эрхлэхийг хориглоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад аюултай хог хаягдлыг цэгцлэх ажлын хүрээнд ногоон болон шар бүсийг тогтоохоор болсон билээ.

Улмаар ногоон бүсэд:

- Стандартад нийцсэн хийн болон шингэн түлшнээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаах (бүх төрлийн хатуу түлш);

- Стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид авто бензин, дизель түлшийг худалдан борлуулах;

- Инженерийн шугам, сүлжээнд холбогдох боломжтой байршилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус ашиглах;

- Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах;

- Авто сэлбэгийн задгай худалдаа, авто засварын бүх төрлийн үйлчилгээ эрхлэх;

- Хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг хориглоно.

Агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд:

- Шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулж, эдгээр айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулахыг зорьж байна.

ЦЕГ: 56 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон бөгж, ээмэг, зүүлт алдагдсан хэргийг илрүүлжээ
ЦЕГ: 56 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон бөгж, ээмэг, зүүлт алдагдсан хэргийг илрүүлжээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.