Онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
------------
Мэдээллийн эхэнд Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуургатай өдрүүд тохиолдож байна. Үүнтэй холбоотой зүүн гурван аймаг, Дорнод аймаг нийт дөрвөн аймгийг хамарсан гал түймэрт онцгой байдлын байгууллагын холбогдох байгууллагууд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгааг УОК-иос онцлов.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр: 2025 оны гуравдугаар сарын 9-ны өдөр Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай нийт 11 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Он гарсаар гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан суманд бүртгэгдсэн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт суманд нийт 10 удаагийн түймрийн дуудлага бүртгэгдсэн. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Арцат суманд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллага, хил хамгаалах байгууллагынхан ажиллаж байна. Одоогоор хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна. Бусад түймрийг бүгдийг нь унтраасан. Архангай аймгийн Хайрхан сум, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Зүүн аймгуудад хуурайшилт эрт эхлэх нөхцөл байдлыг үндэслэж албан даалгавар хүргүүлж онцгой байдлын байгууллагууд бэлэн байдлаа хангаж ажиллаж байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа ч түймэр гарах асуудал тасрахгүй байна. Иргэд галын аюулгүй байдлыг анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Өчигдрийн түймрүүд гарсан шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна. Урьдчилсан мэдээллээр, Дорнод аймгийн гурван удаагийн түймэр хогийн цэг дээрээс гарсан мэдээлэл байна. Мөн хоёр удаагийн түймэр айлын яндангийн цогноос, нэг түймэр айлын өвөлжөө бууцыг санаатайгаар шатааснаас гал түймэр гарсан мэдээлэл ирж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!