Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Улаанбурханы нөхцөл байдал хүндэрч, 9 сараас доош насны хүүхдүүдийг хамарч эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Улаанбурханы нөхцөл байдал хүндэрч, 9 сараас доош насны хүүхдүүдийг хамарч эхэлсэн байна.

Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр, "Улаанбурхан өвчний нөхцөл байдал хүндэрч дотоодын халдварууд вакцин хийлгэх нас нь хүрээгүй буюу 9 сараас доош насны хүүхдүүдийг хамарч эхэллээ.

Цагаан сарын нөлөөлөл 3 сарын 10-наас цааш гарна гэж тооцвол нөхцөл байдал улам хүнд болох эрсдэлтэй байгаа.

Тиймээс товлолт вакциндаа хамрагдах, 9 сар хүрээгүй хүүхэдтэй бол олон нийтийн газар явах, золголт хийхээс зайлсхийх шаардлагатай байна.

Улаанбурханыг тууралт гарахаас өмнө оношлох шаардлагатай байгааг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Нүд нуухтах, халуурах, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрч байвал анхааралдаа авч өрхийн эмнэлэг болон ХӨСҮТ-ийн 8901-6199, 75 103 100 утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авна уу" гэжээ.

Улаанбаатарт өдөртөө 0 градус. Цас орохгүй
Улаанбаатарт өдөртөө 0 градус. Цас орохгүй
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дархан-Хөтөлийн замд ачааны автомашины дугуйн шатаж байсныг унтраалаа
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дархан-Хөтөлийн замд ачааны автомашины дугуйн шатаж байсныг унтраалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.