Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Допингийн шинжилгээний хариу 4 хоногт иржээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 9 секунд

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн хүрээнд, Монголын Үндэсний Бөхийн Холбооны захиалгаар 2025 оны 2 сарын 24-ний өдрийн "Таравлин" хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр ТЭМЦЭЭНИЙ ҮЕИЙН 12 шинжилгээг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага авч ажилласан.

Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргасан байна. Тодруулбал, "Сумын заан цолтон болон залуу 668 бөхийн барилдаанд зодоглосон бөхчүүдээс сонгож авсан 12 бөхийн шинжилгээний хариу Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институт (IDAS)-ээс 02.28-ны өдрийн 19.35 цагт буюу сорьц тээвэрлэсэн нислэгийн хуваариас шалтгаалан 4 хоногийн дотор Монголын үндэсний бөхийн холбоо ба Допингийн эсрэг үндэсний байгуулагад ирснийг мэдэгдье" гэжээ.

Согтуурсан үедээ автомашины копутны хэсэгт бусдыг хэвтүүлэн бичлэг хийж явахдаа унагааж, амь насыг нь хохироосон байж болзошгүй хэргийг шалгаж байна
Согтуурсан үедээ автомашины копутны хэсэгт бусдыг хэвтүүлэн бичлэг хийж явахдаа унагааж, амь насыг нь хохироосон байж болзошгүй хэргийг шалгаж байна
 
COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.