МСБХ-ны эрэгтэй Үндэсний Дээд лигийн плэйоффийн тоглолтууд өчигдөр эхэлсэн. Тэгвэл өнөөдөр /2025.03.10/ 20:40 цагаас "Сэлэнгэ Бодонс" болон "BCH Knights" багын эсрэг цувралын эхний тоглолт болох бөгөөд тус тоглолтод Демаркус Казинс шинэ багийнхаа бүрэлдэхүүнд анх удаа тоглоно.
NBA-ийн 4 удаагийн бүх одод, бүх NBA-ийн багт 2 удаа нэрлэгдэж байсан, 2016 оны Олимпын 5х5 сагсан бөмбөгийн төрлийн алтан медальтай тоглогч Демаркус Казинс дебут тоглолтоо өнөөдөр ийнхүү хийнэ. Тэрбээр "Монголын сагсанбөмбөгийн багаас санал ирэхэд маш баяртай хүлээж авсан. Хамгийн том зорилго минь "Сэлэнгэ Бодонс" баг аварга авах. Тоглолтынхоо хажуугаар Монгол Улстай танилцана. Олдсон энэ цаг хугацаагаа сайхан өнгөрөөхийг хүсэж байна. Монголын лигийн видеонуудыг үзсэн. "Сэлэнгэ Бодонс" багийн сошиал хаягуудыг дагаад лигийн талаар мэдээлэл авсан. Багийнхаа амжилтад хувь нэмрээ оруулах зорилготой байна. Өөрийнхөө манлайлал амжилтаар "Сэлэнгэ Бодонс" багт хувь нэмрээ оруулна" гэдгийг онцолж байсан юм.
Үндэсний дээд лигийн 2024-2025 оны амжилтын хүснэгтэд "Сэлэнгэ бодонс" баг 15 хожил авч тавдугаарт эрэмбэлэгдэж байгаа бол "Хасын хүлэгүүд" баг 19 хожлоор хүснэгтийн нэгдүгээрт эрэмбэлэгджээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!