ШУУД: Орон нутагт гараад буй гал түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 14 секунд

Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан суманд нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдлээ.

Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Чойбалсан суманд гарсан 5 хээрийн түймрийг бүрэн унтраасан бол Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт суманд гарсан хээрийн гал түймэр, Архангай аймгийн Хайрхан суманд гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Мөн Хэнтий аймгийн Батширээт, Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан хээрийн гал түймрийг цурманд оруулаад байна.

Гал түймэрт урьдчилсан байдлаар айлын гэр, малын хашаа саравч, 18.880 га талбай өртөөд байгаа бөгөөд унтраахаар ажиллаж буй түймрийн хохирлыг тогтоох боломжгүй байна.

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, орон нутгийн нийт 375 хүн, 60 автомашинтайгаар ажиллаж байгаа юм.

Энэ талаар ОБЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Sony брэнд стратегийн түншээр БСБ группийг сонголоо
Sony брэнд стратегийн түншээр БСБ группийг сонголоо
 
Улаанбурхан өвчний 9, 10 дахь тохиолдол илэрлээ
Улаанбурхан өвчний 9, 10 дахь тохиолдол илэрлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!