Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагаан сарын ХАЛШРАМ асуултууд: Хүнтэй суусан уу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 27 секунд

Сүүлийн жилүүдэд залуучууд хамаатнуудыхаа халшрам асуултаас болоод айл хэсэхээс илүүтэй ажил дээр жижүүрлэх, эсвэл гэртээ үлдэхийг чухалчлах болжээ. Учир нь сар шинийн баяраар ахмадууд гэр бүл зохиож амжаагүй үр хүүхэд, хамаатан саднаасаа “Хэзээ эхнэр/нөхөр-т гарах гэж байна", "Нас чинь явлаа, хөгширлөө. Хэзээ хүүхэдтэй болох гэж байна", "Ямар их таргалж/тураа вэ", "Одоо хоёрдох, гуравдах хүүхдээ гарга" гэх мэтчлэн тоглоом шоглоомоор асуух нь элбэг. Харамсалтай нь тэд үүгээрээ хүний хувийн эрх чөлөөнд халдаж байна гэдгээ огт ойлгодоггүй.

Үнэндээ хүн хэзээ гэрлэх, хэдэн хүүхэдтэй болох зэргийг өөрөө шийдэх ёстой. Энэ бол хүний нөхөн үржихүйн эрх. Нөгөө талаас амьдралаа яаж төлөвлөснөө хамаатан садандаа тайлагнах ч албагүй. Монголчууд чөлөөт нийгэмд шилжээд 35 жил болжээ. Нийгмээрээ нэг хүлээснээс ангижирсан ч хүнийхээ хөгжлийг орхигдуулсныхаа горыг өнөөдөр бид амсаж байна.

Өөрөөр хэлбэл, хүн байх, хэн нэгнийг байгаагаар нь хүлээж авч хайрлах, ойлгох сэтгэлзүйн боловсролыг бид мартан өдийг хүрсэн нь хамгийн том алдаа болсон гэхэд буруудахгүй.

Тухайлбал, 2021 онд хийсэн судалгаагаар Монголчууд хүний эрхийн гүнзгий мэдлэг, ойлголт, хандлага сул гэсэн дүгнэлт гарчээ. Мөн “Танд ашигтай бол та хүний эрхийг зөрчих үү” гэсэн асуултад “Тэгнэ” гэж дийлэнх настай хүмүүс хариулсан байна. Хүний эрхийн мэдрэмж нь үеэрээ бас өөр. Харьцангуй залуу үе эрх чөлөө, хүний эрхийг чухалчлах болжээ.

Хүнтэй суу, хүүхэд гарга гэх социалист нийгмийн дарангуйлал одоог хүртэл үргэлжилсээр

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид Туулсан түүхээ харахаар хагас нүүдэлчин амьдралын хэв маягаас социалзимын үе рүү шилжихээр хүний эрхийн ойлголт харилцан адилгүй суурьтай байсан гэсэн үг. Социалзимын үед бүгдийн эрх, хамтын эрхийг ярьдаг байлаа. Хамтаараа, нийгмээрээ, хөдөлмөрчдөөрөө, малчдаараа гэж ярьдаг нийгэмд хувь хүний эрх гэх үзэл товойх боломж байсангүй, ийм байхыг хориглодог байсан үе шүү дээ. Энэ суурь нь хүний эрхийг ойлгож, үнэлэх хөгжлийг олгоогүй юм болов уу даа" гэдгийг онцолж байв.

Монголд анхны гэрлэлтийн дундаж нас 2020 оны байдлаар эрэгтэйд 29, эмэгтэйд 26 байсан бөгөөд үүнийг 2010 онтой харьцуулбал эрэгтэйд 3, эмэгтэйд 2 жилээр хойшилжээ. Энэ нь дэлхий дахинд ажиглагдаж буй ганц биеэр амьдрах хандлага өсөж буйтай холбоотой юм.

Гэтэл хүнтэй суу, хүүхэд гарга гэх социалист нийгмийн дарангуйлал одоог хүртэл үргэлжилсээр. Тиймээс Монголчууд бид хүний эрхийн мэдрэмжээ дээшлүүлж, хэн нэгний асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх соёлд суралцах цаг болжээ.

“Бүргэдийн баяр-2025” ирэх сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ цогцолборт болно
“Бүргэдийн баяр-2025” ирэх сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ цогцолборт болно
 
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.