Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад, Япон хоёрын хүн ам зүйн сорилт

Ангилал
Дэлхий дахинд Нийтлэлч
Огноо
Унших
5 минут 12 секунд

Өнөөдөр дэлхий нийтэд хүн амын насжилт хамгийн ноцтой сорилтуудын нэг болж байна. Хөгжингүй болон хөгжиж буй олон улс оронд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, нийгмийн хамгааллын тогтолцоо энэхүү хүндрэлийг давахад хангалтгүй байгаа нь улам бүр тодорхой болжээ. Тэр дундаа Япон, Хятад хоёрын жишээ энэ асуудлыг хамгийн тод харуулдаг.

Япон улс эдийн засгийн хувьд хүчирхэгжсэний дараа хүн амынх нь насжилт хэтэрхий хурдтай нэмэгдсэн бол, Хятад улс хангалуун түвшинд хүрч амжаагүй байхад нь ижил асуудалтай нүүр туллаа. Тиймээс Хятадын өнөөгийн дүр зураг 20 жилийн өмнөх Япон улс биш, харин өнөөгийн Японыг давтаж, бүр түүнээс дор байдалд хүрэх магадлалтай болж байна.

Японд нийт өрхийн 40 хувь нь ганцаараа амьдарч байгаа бол Хятадад ганцаараа амьдрагчдын тоо аль хэдийн 125 сая давсан бөгөөд Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэньжэн зэрэг томоохон хотуудад 30 наснаас дээш гэрлээгүй иргэдийн хувь 30-аас дээш гарчээ.

Токио хотод өндөр настай таксины жолоочид олон харагддаг бол Хятадын залуус ажил олоход улам бүр бэрх болж байна. Энэ дүр зураг хоёр улсын хүн амын бодлогын ялгааг тод харуулж байна.

Японы туршлага: хөгшрөлт ба тогтолцооны хямрал

Япон улс эдийн засгийн өсөлтийн оргил үедээ хүчирхэг тэтгэврийн болон өндөр настны асаргааны тогтолцоог бий болгож чадсан. Гэвч хүн амын насжилт хэт нэмэгдсэнээр уг системийн ачаалал огцом өсөж, тэтгэврийн сангийн алдагдал нэмэгдэн, мэргэжлийн асрагч хэдэн зуун мянгаар дутагдах болжээ. Үүний улмаас өндөр настнууд сайн асрамжийн газарт орохын тулд олон жил дараалал хүлээхэд хүрч байна.

Хятадын нөхцөл: насжилт түрүүлж, систем хоцорчээ

Хятадад байдал бүр ч ноцтой. Япон шиг хангалуун нийгэмд хүрч амжаагүй байхад хүн амын насжилт түрүүлж эхэлсэн бөгөөд нийгмийн хамгааллын тогтолцоо төгөлдөршөөгүй үедээ өндөр настны тоо Японы нийт хүн амаас ч давжээ. Тодруулбал, 2035 он гэхэд Хятадын өндөр настны тоо 400 сая давна гэсэн тооцоо бий.

Гэвч өндөр настны асрамжийн үйлчилгээ хомс, хувийн байгууллагуудын төлбөр өндөр тул жирийн өрхөд даах аргагүй. Гэртээ асаръя гэхээр нэг хүүхдийн бодлогын улмаас айл бүрт ганц хүүхэд байдаг бөгөөд тэд нь амьжиргаагаа залгуулахын тулд өдөржин завгүй ажиллах шаардлагатай.

Төрөлт буурсан шалтгаан

Япон, Хоёр улсын залуус хүүхэд төрүүлэхээс татгалзах болсон гол шалтгаан нь хүүхэд өсгөх зардал өндөртэй холбоотой. Японд төрөлтийн уналт нь эдийн засгийн удаашрал, ирээдүйн тодорхойгүй байдалтай шууд холбогддог бол, Хятадад залуусын эдийн засгийн дарамт, байрны үнэ, боловсролын зардал зэрэг нь гол шалтгаан болж байна.

Бодлогын хариу арга хэмжээ

Япон улс хүн амын насжилтад зохицсон нийгмийн бодлогыг эртнээс хэрэгжүүлж эхэлсэн. Тэтгэврийн системээ боловсронгуй болгохоос гадна өндөр настныг ажиллуулсан компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх, цагаачлалын бодлогыг зөөлрүүлэх зэрэг арга хэмжээ авчээ.

Хятад ч мөн адил арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал, тэтгэврийн насыг уртасгах, ганц хүүхдийн бодлогоо цуцлах, хүүхэдтэй болсон өрхөд төрөөс тэтгэмж олгох зэрэг бодлого хэрэгжүүлж байна. Гэвч хүн амын хурдацтай насжилт, эдийн засгийн дарамт, нийгмийн хамгааллын сул тогтолцоо нь энэ бүхнийг илүү том сорилт болгох төлөвтэй байна.

Хятадын хамгийн том эрсдэл нь Япон шиг болох бус, харин түүнээс ч дор байдалд хүрэх бодит аюулд оршиж байна. Үүнийг шийдэхийн тулд зөвхөн тэтгэмж тараах төдий арга хэмжээ хангалтгүй. Харин хүн амын бодлого, нийгмийн хамгааллын бодлогыг үндэс сууриар нь авч үзэж, цогц байдлаар хандах шаардлагатай.

Эрүүл, сайн сайхан нийгэм гэдэг нь хүмүүс бүх амьдралаа зөвхөн орон байр, хүүхдийн төлөө зориулдаг орчин биш байх ёстой. Хүн бол хамгийн үнэт баялаг, хэрэглэж дуусдаг зүйл биш. Харин нийгэм хүнийг хэрэгсэл мэт харвал, иргэн бүр өөрийн замаа хайж, тогтолцоонд хүлэгдэхгүйгээр амьдралаа өөрөөр бүтээхийг эрмэлзэх нь гарцаагүй.

2025.09.15

ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.