Хятад Улсын коксжих нүүрсний импорт тав дах сардаа дараалан өсчээ. Хятад Улс өнгөрсөн сард 6.12 сая тонн коксжих нүүрс импортлосон. Үүний 45,2 хувийг Монгол Улс, 32,8 хувийг Оросоос нийлүүлсэн байна.
Харин үлдсэн хэсгийг Канад, АНУ болон Индонез улсаас бүрдүүлжээ. Хятад Улсын өнгөрсөн сард импортолсон нүүрсний хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 62,3 хувиар, харин зургаадугаар сартай харьцуулахад 22.78 хувиар өссөн үзүүлэлттэй байна.