Н.Учрал: Цэцэрлэг байгуулахад 93, эмийн сайн байгуулахад 138 шат дамжлага дамждаг. Нийслэлд зөвшөөрөл гэх нэртэй ч 145 бүртгэл нэртэй хориглолт бий болсон байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Засгийн газрын хуралдаанаар бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгасан. Энэ хүрээнд тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах үйл ажиллагааг энэ оны хоёрдугаар улиралд багтаан цахим хэлбэрт шилжүүлэх, тус үйл ажиллагааг цахимаар явуулахад зарцуулах дээд хугацааг тодорхой болгох, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан юм.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийн цахим хуудаснаа:

-251 төрлийн тусгай зөвшөөрлийн 122 тусгай зөвшөөрлийг хууль давсан журмаар зохицуулж байна. Зөвшөөрөл нь иж бүрэн хориглолтын систем болсон байна. Анх 360 зөвшөөрлөөс илүү зөвшөөрөл байхгүй гэж 2022 онд хуульчилсан ч хоёр жилийн дотор 16 зөвшөөрөл нэмэгджээ. Цэцэрлэг байгуулахад 93, эмийн сайн байгуулна гэвэл 138 шат дамжлага дамждаг, нийслэлд зөвшөөрөл гэх нэртэй ч 145 бүртгэл нэртэй хориглолт бий болсон байна.

Хууль хэрэгжүүлж ажиллах шаардлагыг зөвшөөрөл олгож буй эрх бүхий байгууллагуудад “Зөвшөөрлийн зөвлөлийн тогтоол”-ын хамт хугацаатай үүрэг өгөв.

Ирэх 7 хоногоос хэрхэхийг харна. Төрийн албан хаагчид бид иргэддээ хүнд сурталгүй үйлчлэх үүрэгтэйгээ мартаж болохгүй.

May be an image of blueprint and text

Агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын V хуралдаан үргэлжилж байна
Агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын V хуралдаан үргэлжилж байна
 
О.Одбаяр: Танихгүй хүн “Талбай дээр хамт зул өргөе ах нь чамд 20 сая төгрөг өгье“ гэж залгасан
О.Одбаяр: Танихгүй хүн “Талбай дээр хамт зул өргөе ах нь чамд 20 сая төгрөг өгье“ гэж залгасан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!