Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын даргын орлогчийн статустай менежерээр МАН-аас Л.Хосбаяр, АН-аас Д.Бадарсанг томилсон бол ХҮН намаас томилогдох менежерийг энэ 7 хоногт томилно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Засгийн газрын түвшинд хамтраад 7 сар гаруй хугацааг өнгөрүүлсэн гурван нам нийслэлийн түвшинд шинэхэн хамтралыг эхлүүлэхээр яригдаж эхэлжээ. Тодруулбал, БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕР буюу орлогчийн статустай томилж эхэлсэн бөгөөд нийтдээ 5 орлогчтой болж байгаа аж.

Одоогийн байдлаар АН-аас НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, МАН-аас Нийслэлийн Засаг даргын орлогч асан, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр менежерийн статустай томилогдсон байна. Д.Бадарсан нь НИТХ-д мөн хоёр дахь удаагаа сонгогдоод буй бөгөөд тэрбээр АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөрийн хүн гэж улс төрийн хүрээнд яригддаг.

Харин энэ удаагийн НИТХ-д нэг ч суудал авч чадаагүй ХҮН намаас энэ долоо хоногт багтаж нэг төлөөлөгч томилогдохоор яригдаж байгаа юм.

Соёлын төв өргөөний даргаар НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа томилогджээ
Соёлын төв өргөөний даргаар НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа томилогджээ
 
Нөөцийн махны бүрдүүлэлтэд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвыг өөрийн биеэр онцгойлон анхаарахыг үүрэг болголоо
Нөөцийн махны бүрдүүлэлтэд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвыг өөрийн биеэр онцгойлон анхаарахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.