Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийн үеэр Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийг хөнөөсөн П.Отгонбаатарт 15 жилийн ял оноожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийг тус сумын МАН-ын ухуулагч П.Отгонбаатарын гарт амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сонгуулийн үеэр гарсан.

Тус хэргийн шүүх хурал өчигдөр Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, П.Отгонбаатарт 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан байна.

П.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Д.Ангар: Хоёр улсын хоёр өөр бодлого. АНУ  үйлдвэрээ нээ, бага татварын бодлогоор дэмжье. Харин Монгол татвар, НДШ-ээр бөмбөгдөнө
Д.Ангар: Хоёр улсын хоёр өөр бодлого. АНУ үйлдвэрээ нээ, бага татварын бодлогоор дэмжье. Харин Монгол татвар, НДШ-ээр бөмбөгдөнө
 
М.Нарантуяа-Нара: Нийгмийн даатгалын сангийн мөнгө эзэн биегүй, нам улс төрийн эвслийн эрх мэдэлтэн өөрсдийн дурын банканд байршуулдагт ямар ч хариуцлага тооцдоггүй