Д.Ангар: Хоёр улсын хоёр өөр бодлого. АНУ үйлдвэрээ нээ, бага татварын бодлогоор дэмжье. Харин Монгол татвар, НДШ-ээр бөмбөгдөнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 20-нд тангаргаа өргөсөн. Тэрбээр ажлын эхний өдрөө л эрчим хүчний болон хилийн бэлэн байдал зарлаж Америкийн худалдаа, татвар, цагаачлал, эрчим хүчний бодлогод бүрэн өөрчлөлт хийх захирамжуудад гарын үсэг зурахаа мэдэгдсэн.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Эдийн засагч Д.Ангар цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр "Америкийн төрийн бодлого: Америкт үйлдвэрээ нээ, бага татварын бодлогоор дэмжье, тарифын бодлогоор үйлдвэрлэлийг чинь импортоос хамгаалж өгье гэж байна. Төрийн бодлого нь үйлдвэрлэлийг шүтсэн.

Монголын төрийн бодлого: Шинэ үйлдвэрийг ч татвараар бөмбөгдөнө, НДШ-ээр бөмбөгдөнө. Төлж чадахгүй бол дансыг нь хаана, эрүү үүсгэнэ. Тариф тал дээрээ бол юун үндэсний үйлдвэрлэлээ импортоос хамгаалах, эсрэгээр нь гадны барааг татваргүй, тарифгүй оруулах л юм бодож хийнэ. Төрийн бодлого нь үйлдвэрлэлийг нухчин дарж импортыг шүтсэн.

Хоёр өөр улсын хоёр өөр бодлого. Нэг нь хөгжсөн, нөгөөх нь намагт гацсан нь ердөө үйлдвэрлэлийн талаарх төрийн бодлогын зөрүү байгаа юм" гэж бичжээ.

Х.Нямбаатар:  Авто замын түгжрэлээ шийдэхийн тулд давхар гүүрэн зам шинээр барих, нийтийн тээврээ хөгжүүлэхээр 2040 он хүртэлх төлөвлөгөөнд тусгасан
Х.Нямбаатар: Авто замын түгжрэлээ шийдэхийн тулд давхар гүүрэн зам шинээр барих, нийтийн тээврээ хөгжүүлэхээр 2040 он хүртэлх төлөвлөгөөнд тусгасан
 
Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг ерөнхий шүүгч байгаа цагт нэг  ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг ерөнхий шүүгч байгаа цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!