Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төгрөгийн эсрэг ам.долларын албан ханш чангарч 3428 төгрөгтэй тэнцлээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 14 секунд

Төгрөгийн эсрэг ам.долларын албан ханш чангарч байна. Өчигдөр 3427.88 төгрөгтэй тэнцэж байсан нэг ам.доллар өнөөдөр нэг төгрөгөөр нэмэгдэж 3428.91 төгрөг боллоо. Энэ нь оны эцсээс /2024.12.20/ хойш “ногоон”-ы ханш найман төгрөгөөр чангарсан гэсэн үг.

Албан ханш ийнхүү чангарахад нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь, импортын өсөлт болж байна. Өөрөөр хэлбэл, шатахуун, түлш, автомашин, саван воканаас авхуулаад шинэ жил, цагаан сарын баяр дагасан хэрэглээний барааны импорттой зэрэгцэн гадаад аялал жуулчлал, гадаадын мэргэжилтнүүдийг Монголд ажиллуулах эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр гадагшаа гарч буй валютын урсгал томорч буй дүр зурагтай байна.

Ханшийн мэдээллийг харвал, “Найман шарга” төвд өчигдрийн ханшаар нэг ам.доллар 3443 төгрөгөөр авч 3450 төгрөгөөр зарж байна. Мөн юань албан ханш 467.69 төгрөг бол валют арилжааны төвд 469 төгрөгөөр авч 471 төгрөгөөр арилжиж байна.

Хөвсгөл нуурын мөс нимгэн байгаа учраас  зорчихыг хориглосон тэмдгийг байрлуулжээ
Хөвсгөл нуурын мөс нимгэн байгаа учраас зорчихыг хориглосон тэмдгийг байрлуулжээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.