
Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсаар байна. Монголбанкны өчигдрийн албан ханшаар нэг ам.доллар 3576.63 төгрөгтэй тэнцэж байна.
Арилжааны банкнууд нэг ам.долларыг нэг ам.долларыг 3562-3571 төгрөгөөр худалдан авч, харин зарахдаа 3590-3596 төгрөгөөр тооцож байна. Тэгвэл “Найман шарга валют арилжааны зах дээр нэг ам.долларыг 3595 төгрөгөөр авч 3605 төгрөгөөр зарж байна. Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны тавдугаар 3572.77 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 191.6 төгрөгөөр, өмнөх сараас 31.2 төгрөгөөр суларчээ.