Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХАНШ: Ам.долларын ханш тасралтгүй чангарч 3600 төгрөг давсан нь амьжиргааны түвшин уруудах дохио болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

мөнгө ба бичвэр нарын зураг байж магад

Ноён “ногоон”-ы төгрөгтэй харьцах ханш тасралтгүй чангарч 3610 төгрөгтэй тэнцлээ. Валют арилжааны гол төв болох “Найман шарга”-д өчигдөр 17:57 цагийн үед өчигдөр 17:57 цагийн байдлаар зарж буй ханш өмнөх өдрөөс 5 төгрөгөөр чангарсан нь энэ байлаа.

Мөн ам.доллар авах үнэ 3603 төгрөг болжээ. Манай улсын хувьд хоёр ханштай явж ирсний нэг нь "Найман шарга" төв бол Монголбанканд нэг ам.долларын нэрлэсэн ханш өчигдрийн байдлаар 3577.84 төгрөгт мөрдөгдөж байна. Харин голлох валютуудын нэг юанийн ханш нэг төгрөгөөр суларч 502 төгрөг болжээ.

Монголчуудын худалдаа үйлчилгээ хийдэг гол хоёр мөнгөн тэмдэгтийн төгрөгтэй харьцах ханш чангарч байгаа нь бараа үйлчилгээний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэхэд нөлөөлөх байдлаар иргэдэд дарамт болж байна. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш чангарах нь хэрэглээний сагс болох инфляцыг хөөрөгдөж амьжиргааны түвшин уруудах дохио болж байгааг МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Б.Энх-Амгалан хэлсэн юм. Тэрбээр "Ам.долларын ханш чангарч байгаа нь инфляци өсөх дохио болж байна. Энэ нь үнийн дарамтанд иргэд өртөж, амьжиргааны түвшин буурна гэсэн үг. Мөн мега төслүүдийн хүрээнд импорт нэмэгдэх байдлаар ам.долларын ханш өсөх магадлал өндөр" гэж байлаа.

“МИГ ДААТГАЛ“ ХХК хамгийн анхны “Ногоон үл хөдлөх хөрөнгө”-ийн даатгалыг зах зээлд нэвтрүүллээ
“МИГ ДААТГАЛ“ ХХК хамгийн анхны “Ногоон үл хөдлөх хөрөнгө”-ийн даатгалыг зах зээлд нэвтрүүллээ
 
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн  зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.