Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пауэрлифтингийн УАШТ-д 240 тамирчин өрсөлдөж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 45 секунд

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын classic төрлийн долоо дахь, equipped төрлийн 15 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд нэгдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 23 багийн нийт 240 тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд 86 жинд 258 медалийн төлөө өрсөлдөж буй бөгөөд энэ тэмцээнд ДАШТ-ий 32 алт, 11 мөнгө, 16 хүрэл медальтан оролцож байгаа нь өрсөлдөөнийг онц сонирхолтой болгож байна.

Хэвтээ шахалтын УАШТ-д оролцогчдоос хамгийн өндөр амжилтыг паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ үзүүлсэн бөгөөд тэрбээр УАШТ-ээс 15 алт, дөрвөн хүрэл медаль хүртжээ.

2025 оны анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид Норвеги улсад тавдугаар сарын 17-24-нд болох хэвтээ шахалтын ДАШТ-нд оролцох эрхээ авах юм. Энэ удаагийн тэмцээний эхний дээд амжилтыг өсвөр үеийнхний 66 кг-ын жинд “Скай говь” клубын тамирчин Б.Эрхэс шинэчилсэн ба тэрбээр цээжнээс 122.5 кг-ыг шахсанаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Б.Эрхэс нь хэвтээ шахалтын УАШТ-д анх удаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн оны Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.

Б.Ачбадрах БНСУ-ын аварга шалгаруулах тэмцээнд хоёронтоо түрүүлэв
Б.Ачбадрах БНСУ-ын аварга шалгаруулах тэмцээнд хоёронтоо түрүүлэв
 
Булган аймагт гарсан ойн хоёр түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Булган аймагт гарсан ойн хоёр түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.