Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртсэн Э.Содномпилжээ, Д.Жигмэд, Б.Алтангэрэл нар маргааш эх орондоо ирнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 58 секунд

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болсон пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, Д.Жигмэд, Б.Алтангэрэл нар маргааш эх орондоо ирнэ.

Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөхөд хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртэж, урд хөршийн нийслэлд төрийн дууллаа эгшиглүүлсэн байдаг.

Ингэснээр Э.Содномпилжээ Дэлхийн цомын долоо дахь алтан медалиа ийн гардаж байна.

Лу.Гантөмөр: Дэд сайдын албан тушаал бол сонгуульд явсан найз нөхдөө, хоолны савнуудаа элсүүлдэг курс шүү дээ
Лу.Гантөмөр: Дэд сайдын албан тушаал бол сонгуульд явсан найз нөхдөө, хоолны савнуудаа элсүүлдэг курс шүү дээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.