Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ачбадрах БНСУ-ын аварга шалгаруулах тэмцээнд хоёронтоо түрүүлэв

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 6 секунд

БНСУ-ын Пёнчан хотод тус улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болоход Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Б.Ачбадрах, О.Золбаяр, Т.Ариунболд, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ, А.Энхтуул, Э.Ариунтунгалаг нар өрсөлдөж, Б.Ачбадрах хоёр зайд алтан медаль хүртлээ.

Тухайлбал, Б.Ачбадрах тэмцээний эрэгтэйчүүдийн сонгомол 15 км-ын зайг 46:07.9 минутад туулснаар түрүүлсэн бол тэшилтийн 30 км-ын зайг 1:19.05 цагт туулснаар алтан медаль хүртсэн байна. Тэрбээр өнгөрсөн жилийн тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил амжилтаа ахиулан хошой алтан медальтан болов.

Б.Ачбадрах БНХАУ-ын Харбин хотод ирэх сарын 7-нд эхлэх Азийн өвлийн спортын наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа ба түүний хувьд гүйлтийн цанын “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин юм.

АНУ-ын Лос Анжелес хотод оршин суугаа монгол иргэдийн АНХААРАЛД
АНУ-ын Лос Анжелес хотод оршин суугаа монгол иргэдийн АНХААРАЛД
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.