Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн шөнө Увс аймгийн Хяргас нуурын мөсөнд суудлын хоёр автомашин цөмөрснийг татан гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өнгөрсөн шөнө Увс аймгийн Хяргас нуурын мөсөнд хоёр автомашин цөмөрсөн байсныг аймгийн ОБГ-ын алба хаагчид татан гаргажээ.

Тодруулбал, Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн “Хяргас” нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 01.06-ны өдрийн 00:00 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн “Prius-20” загварын суудлын автомашин, мөн иргэн С-ийн эзэмшлийн “Sonata-6” загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч орсон байсныг 09 цаг 10 минут ажиллан татан гаргаж, хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Иймд иргэдийг урьдчилан тооцоолоогүй эрсдэлтэй үйлдлээс болж өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг ОБГ-аас сэрэмжлүүлж байна.

П.Сайнзориг: Хувийн уурхай руугаа төмөр зам татдаг асуудлыг хүртэл төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод шингээгээд оруулчихсан. Тиймээс уг бодлогыг сайжруулах хэрэгтэй
П.Сайнзориг: Хувийн уурхай руугаа төмөр зам татдаг асуудлыг хүртэл төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод шингээгээд оруулчихсан. Тиймээс уг бодлогыг сайжруулах хэрэгтэй
 
Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болов
Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.