Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх нэгдүгээр сард Монголбанк, СЗХ-нд холбогдох нэр дэвшигчийн сонсгол болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Ирэх 2025 оны нэгдүгээр сарын 14-нд дараах гурван сонсгол болно.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг болно. Тус хорооны орон тооны бус гишүүнд Б.Саруул, Л.Сонор, Ш.Хандсүрэн нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэрийг дэвшүүлжээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Эдийн засгийн байнгын хороонд болно. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд Н.Батнасан, Р.Даваадорж, Б.Мөнхзаяа, Б.Энх-Амгалан нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэрийг дэвшүүлсэн байна.

Мөн Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болно. Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Н.Ууганбаатар, гишүүнд С.Лхагвадорж, Г.Тэлмэн, У.Хосжаргал, Т.Тэлмэн, Г.Эрдэнэбаяр, Д.Энхжаргал нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэрийг дэвшүүлжээ.

Утааны сонсголд оролцох иргэн, хуулийн этгээдүүдийг нэгдүгээр сарын 29-н хүртэл бүртгэнэ
Утааны сонсголд оролцох иргэн, хуулийн этгээдүүдийг нэгдүгээр сарын 29-н хүртэл бүртгэнэ
 
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.