Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мал эмнэлгийн тусламжийн утас” туршилтын төслийг хэрэгжүүлж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Мал эмнэлгийн ерөнхий газар мал, амьтны эрүүл мэндэд хамаарах асуудлаар малчид, иргэдийг сонсох, тэдэнд тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, мал, амьтны гоц халдварт өвчний тохиолдлыг эрт илрүүлэх зорилгын хүрээнд Дэлхийн банкны МАА ЭЗЭН төслөөс санхүүжүүлж, “Мал эмнэлгийн тусламжийн утас” идэвхгүй тандалтын туршилтын төслийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлж байна.

Туршилтын төслийг оператор компанийн тусламжтайгаар гүйцэтгэх ба оператор нь малчид, иргэдээс дуудлага хүлээн авч зөвлөгөө өгөх, МЭЕГ-ын албан хаагчидтай шуурхай холбогдох боломж бүрдүүлэхээс гадна сар тутамд санамсаргүй байдлаар зарим аймаг, сумын малчдыг сонгон утсаар ярьж мал, амьтны гоц халдварт өвчний асуудал байгаа эсэх талаар мэдээллийг цуглуулж Мал эмнэлгийн ерөнхий газарт хүлээлгэн өгнө.

Тандалтаар цуглуулсан мэдээллийг 7 хоног болон сар тутам ирүүлснээр мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа төдийгүй малчид, иргэдийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх юм.

Та Мал эмнэлгийн тусламжийн утас 75056655 дугаарт холбогдоно уу.

ОБЕГ: Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна
ОБЕГ: Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна