Б.Чойжилсүрэн: Цахилгааны үнийг нэмсэн учраас эрчим хүчний  салбарын өр төлбөрийг 2027 онд барагдуулах боломжтой

Огноо
Унших
1 минут 50 секунд

Эрчим хүчний зохицуулах хорооны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн хуралдаанаар хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний дундаж тарифыг 30 орчим хувиар нэмэгдүүлэхээр шийдвэр гаргасан.

Улмаар хэрэглэгчийн цахилгаан, дулааны үнийн тарифт өөрчлөлт орж цахилгааны дундаж тариф 1 кВт.ц 216 төгрөг байгааг 280 төгрөг болгож дулааны тариф 1 ггкк.ц нь 33900 төгрөг байгааг 63000 төгрөг болгож нэмсэн.

Түүнчлэн айл өрхийн хэрэгцээнээс хамаарсан шаталсан тариф, оргил цагийн тариф нэвтрүүлэх зэрэг, тарифын шинэчлэлийн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр дараах зүйлс яригджээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нүүрсний уурхай болон эрчим хүчний үйлдвэр, компаниуд нийт 355 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоотой байсан бөгөөд улсын төсвийн 2024 оны тодотголоор 131 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос гадна тариф нэмэгдсэнтэй холбоотойгоор борлуулалтын орлого 63 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, улмаар алдагдлын хэмжээ 161 тэрбум төгрөг болж буурах тооцоололтой байгааг Байнгын хороонд танилцуулсан. Цаашид ирэх онд нүүрсний уурхай, төмөр замын тээврийн салбар, эрчим хүчний салбар алдагдалгүй болж эрчим хүчний салбарын урт хугацаат зээл хэвийн төлөгдөж эхлэх бөгөөд 2025 оноос үнэ тарифын индексжүүлэлт хэрэгжүүлснээр эрчим хүчний салбарын өр төлбөрийг 3 жилийн хугацаанд буюу 2027 онд барагдуулах боломжтой" гэжээ.

Мансууруулах үйлчилгээтэй их хэмжээний эмийг ундаа,  “Чокопай“-д нууж хилээр нэвтрүүлэхийг завджээ
Мансууруулах үйлчилгээтэй их хэмжээний эмийг ундаа, “Чокопай“-д нууж хилээр нэвтрүүлэхийг завджээ
 
МАРГААШ: Улаанбаатар -15 хэм хүйтэн, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатар -15 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!