Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмгийн хайрцганд нуун далдалж, бас биедээ нуун хилээр нэвтрүүлэхийг завдсан иргэдийг шалгаж байна. Тус боомтод ажил үүргээ гүйцэтгэж байсан аймаг дахь гаалийн байцаагч нар “Тоёота” маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Монгол улсын иргэдийг ачааг шалгах үеэр дээрх зөрчлийг илрүүлсэн байна. Ингэхэд “Gold 100%” ундааны 10, “Чокопай” жигнэмгийн 6, мөн “өглөөний хоол”-ны 10 хайрцагт тус тус хийн нуун далдалсан 24 нэр төрлийн эм илэрсэн байна. Мөн мэдрэлийн өвдөлтийн хам шинж, захын мэдрэлийн өвдөлтийн үед хэрэглэдэг өвчин намдаах үйлчилгээтэй, эмчийн жороор олгодог эм их хэмжээгээр илрүүлсэн. Энэхүү эмийг тун хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд мансууруулах үйлчилгээг үзүүлдэг байна. Эдгээр эмийг мансуурах зорилгоор тун хэтрүүлэн, зориулалтын бус аргаар хэрэглэснээс болж, гар, хөлийн хуруу эд, эрхтэн нь үхжих цаашлаад тайруулах эрсдэл үүсэгдэг аюултай юм байна.
Энэхүү гэмт хэргийн шинжтэй зөрчлийг харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг гаалийн байгууллагаас мэдээлэв. Энэ оны 12-р сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт явуулсан аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!