“Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг хөгжлийн бодлоготой уялдуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 21 секунд

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан, эдийн засгаа тэлэх 14 мега төслийн нэг бол “Хэрлэн тооно” төсөл. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилтийг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зорилгоор Хэрлэн гол дээр олон зориулалттай усан цогцолбор байгуулах "Хэрлэн Тооно" төслийг "Эрдэнэс Оюу Толгой" ХХК хэрэгжүүлэхээр ажиллаж буй.

Энэ хүрээнд "Эрдэнэс оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, Төслийн зөвлөх Ш.Мягмар болон төслийн ТЭЗҮ боловсруулахаар шалгарсан “Монхидроконстракшн” ХХК-ний захирал Б.Оюунбилэг нараар ахлуулсан ажлын хэсэг Хэрлэн Тооно төслийн ТЭЗҮ-ийн тодотгол боловсруулах хээрийн судалгааны явцтай газар дээр нь танилцаж, төсөл хэрэгжих бүс нутгийн захиргааны байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.

Ажлын хэсгийнхэн өнгөрсөн өдрүүдэд Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Бор-Өндөр, Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, холбогдох газрын албаны мэргэжилтэн, албан хаагчид, Усны сав газрын захиргаад, байгаль орчны газрынханд төслийн талаарх мэдээллийг өгч санал солилцсон юм. Энэ үеэр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү төрөөс баримталж буй хөгжлийн бодлогууд, бүс нутгийг хөгжүүлэх, Говийн бүсийн өсөн нэмэгдэж буй хүн ам, газар тариалан, уул уурхайн усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны доройтол, цөлжилтийн эсрэг бодит хувь нэмэр оруулах усны томоохон төсөл Хэрлэн Тооно төсөл юм. Энэхүү төсөл Монгол орны Зүүн бүс, Өмнөд говийн бүсийн зүүн хэсгийг хамрах бөгөөд энэ нутгийн ихэнх хэсэг нь байгалийн хуурай бүс нутагт хамаардаг.

Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт Хэнтий аймгийн гурван сум, Төв аймгийн хоёр сум, Говьсүмбэр аймгийн гурван сум, Дорноговь аймгийн найман сум, Өмнөговь аймгийн гурван сумын газар нутгийг хамарч байгаа. Төслийн ТЭЗҮ боловсруулах гэрээ энэ оны арваннэгдүгээр сарын 1-нд батлагдсан. Оюутолгой ХХК уг ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг шийдвэрлэж буй бөгөөд Хэрлэн гол дээр усан цогцолбор байгуулах боломжит хөндлүүрийн талбайд судалгааны ажлууд эхэлж, ус дамжуулах шугамын трасс зураг урьдчилсан байдлаар гарч удаан хугацаанд яригдаж байсан Хэрлэн Тооно төсөл хэрэгжиж эхлэхэд нэг алхам урагшилсан. Тиймээс төрөөс баримталж буй бодлогуудыг хэрэгжүүлж орон нутгийг хөгжүүлэхэд энэхүү төсөл чухал ач холбогдолтой тул сум орон нутгийн удирдлагууд төслийн талаарх үнэн, зөв мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд өгч, ирэх жилүүдэд төслөөр дамжуулан орон нутгаа хөгжүүлэхэд анхаарал хандуулан ТЭЗҮ боловсруулахад сум, орон нутгийнхаа хөгжлийн бодлогоо уялдуулж харилцан хамтран ажиллахыг онцлон хэллээ.

“Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг хөгжлийн бодлоготой уялдуулна
“Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг хөгжлийн бодлоготой уялдуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!