Засгийн газраас УИХ-д дахин өргөн барьсан 2025 оны төсвийг өчигдөр УИХ эцэслэн баталсан билээ. Эл 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийн ашигтай болно гэж төсөл санаачлагчид үзсэн юм.
Тэгвэл Засгийн газрын сайд нар өөрсдийн багц дээрээ хэчнээн төгрөг зарцуулахаар тусгаж, батлуулж чадсаныг харуулья. Тодруулбал, 2025 оны төсвийн жилд зарцуулах зардлын баталсан дүнгээс харахад, хамгийн их буюу 4.8 их наяд төгрөгийг Сангийн сайдын багцад хуваарилан баталжээ. Харин хамгийн бага буюу 8 тэрбум төгрөгийг Шадар сайд Т.Доржхандын салбарт хуваарилсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!