Уул уурхайн 7 хоног арга хэмжээнд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Эрдэнэс Монгол нэгдлийн болон Оюу Толгой ХХК-ийн нэгдсэн зохион байгуулалтаар хамтран оролцож үйл ажиллагаагаа танилцуулж байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.Үүний нэг нь ХЭРЛЭН ТООНО төсөл юм. Тус төслийг “Эрдэнэс Оюу Толгой” компани хэрэгжүүлэх бөгөөд 4 аймгийн газар нутгийг хамруулан Хэрлэн голын экологийн урсцыг тэтгэн, үер усны эрсдлээс урьдчилан сэргийлж тухайн бүс нутгийн уур амьсгалыг чийгшүүлж, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлэх, Зүүн өмнөд говийн бүсийн хүн ам, үйлдвэр, эрчим хүч, уул уурхайн усны хэрэгцээг бүрэн хангаж, цөлжилтийг бууруулах, говийн бүсийн эко системийн тэнцвэрт байдлыг хангах, томоохон уул уурхайн төслүүдийн гүний усны хэрэглээг бууруулж, гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэхэд ХЭРЛЭН ТООНО төслийн зорилго оршиж байгаа юм.