Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМД-ын шимтгэлийг “ebarimt.mn” вэб сайтаар төлөх боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

ЭМДЕГ, Цахим төлбөрийн баримтын систем /и-баримт/-ийн цахим хөгжүүлэгчидтэй хамтран Ebarimt.mn вэб сайтаар ЭМД-ын шимтгэлийг төлөх цахим үйлчилгээг нэгээр нэмэгдүүллээ.

Ингэхдээ гар утасны и-баримт аппликэйшн ашигладаггүй иргэдэд зориулан https://ebarimt.mn/emdPayment вэб сайтаар оршин суугаа газраасаа хүссэн үедээ ЭМД-ын шимтгэл төлөлтийн мэдээллээ шалгаж, дутуу төлөлттэй сар, жилийнхээ шимтгэлийг нөхөж төлөх, хянах боломжтой болжээ.

ЭМДЕГ-аас иргэн-даатгуулагчийн цаг хугацааг хэмнэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор шимтгэл төлөх цахим сувгуудыг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ шалгаж, төлөх 4 төрлийн цахим үйлчилгээг хэрэглээнд ашиглаж байна. Үүнд,

  • www.Emd.gov.mn/rd/search,
  • https://ebarimt.mn/emdPayment цахим хаягаар болон гар утасны И-Баримт,
  • И-Монголиа системээр дамжуулан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогыг иргэн, даатгуулагч, аж ахуйн нэгжээс Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Иргэн та ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд нь төлж, даатгалын үр шимээ төрийн болон хувийн хэвшлийн гэрээт бүхий л эмнэлгээр үйлчлүүлэн хүртэх боломжтой юм. Танд хамгийн ойр төрөлжсөн эмнэлгүүдийн жагсаалт мэдээллийг харж сонголтоо хийгээрэй.

8171 иргэн 547 сая  төгрөгийн шимтгэл төлжээ
8171 иргэн 547 сая төгрөгийн шимтгэл төлжээ
 
НЗДТГ: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
НЗДТГ: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.