П.Наранбаяр: Манай салбарын төсвийн таналт 152 тэрбум болж, Мэргэжлийн боловсролыг дэмжих сангаас 11 тэрбум төгрөг хасагдахаар байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан Боловсролын яамны ирэх оны төвсийн төсөл, хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн боловсролын салбарын ирэх оны төсвийн таналттай холбоотойгоор мэргэжлийн болон техникийн сургалтын зардлаас ирэх онд 11 тэрбум төгрөг хасагдахаар байгаа зэрэг асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.

Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр "Боловсролын салбарын төсвөөс 152 тэрбум төгрөг хасагдаж байгаа. Чухам аль төсөл, хөтөлбөрөөс хэрхэн хасах вэ гэдэг уян хатан зохицуулалт хэрэгтэй болно. Ирэх оны төсвөөс Мэргэжлийн боловсролыг дэмжих сангаас 11 тэрбум төгрөг хасагдсан байдалтай байна. Үүн дотор төгсөж байгаа хүүхдүүдэд олгодог тэтгэлэг хүртэл байдаг. Сангийн бодит хэмнэлт найм орчим тэрбум төгрөг байгаа. Ирэх онд мөн ийм хэмжээний зардал хэмнэгдэнэ. Ямар ч байсан боловсролын энэ чиглэлийн үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийг дордуулахгүйгээр ажиллах бодолтой байна" гэв.

Өвөлжилт хаяанд тулсан үед Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид сумдын Засаг дарга нарыг батламжлахгүй байгаагаас болж, төрийн ажил гацжээ
Өвөлжилт хаяанд тулсан үед Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид сумдын Засаг дарга нарыг батламжлахгүй байгаагаас болж, төрийн ажил гацжээ
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!