Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөлжилт хаяанд тулсан үед Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид сумдын Засаг дарга нарыг батламжлахгүй байгаагаас болж, төрийн ажил гацжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 37 секунд

Өнгөрсөн өвөл ихэнх аймгууд зудын нөхцөл байдалтай нүүр тулж байсантай холбоотойгоор энэ жил аймаг, орон нутгийн удирдлага, албан хаагчид өвлийн саруудыг эрсдэл багатай даван туулахаар аль хэдийнэ зохион байгуулалтад орж, бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Гэтэл ийм чухал үед Архангай аймгийн зарим сумд өнөөдрийг хүртэл сумдын Засаг дарга нарынхаа томилгоог хийгээгүй, гацаасан байдалтай байна. Угтаа орон нутгийн сонгуулийн дараагаар сумдын Засаг дарга нарын томилгооны асуудал нэлээн шуурхайлагдах ёстой.

Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар "Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно" гэжээ. Өөрөөр хэлбэл, сумдын Засаг даргыг томилох эрх нь хуулиар аймгийн Засаг даргад бий.

Гэтэл сумдын Засаг дарга нар томилогдоогүй байгаатай холбоотойгоор тус тойргоос сонгогдсон нэр бүхий УИХ-ын гишүүдэд Архангай аймгийн Засаг дарга орон нутгийн сонгуулиар сонгогдсон сумдын Засаг дарга нарыг батламжлахаас татгалзаж, эс үйлдэхүй гаргаж, иргэдийн сонгох эрхэнд халдаж байна гэх гомдлууд иржээ. Иймд УИХ-ын 1-р тойргоос сонгогдсон П.Мөнхтулга О.Алтангэрэл, С.Ганбаатар, Б.Батцэцэг, Д.Ганбат, Г.Тэмүүлэн, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан, Д.Цогтбаатар нарын УИХ-ын гишүүд аймгийн Засаг даргаар ажиллаж буй Б.Цэрэннадмидад хууль ёсны дагуу сумдын Засаг дарга нарыг шуурхай батламжлах саналыг хүргүүлж байна.

Тэдний зүгээс албан бичигтээ "Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар төрийн байгууллагад сонгох, сонгогдох нь монгол улсын иргэний баталгаатай эдлэх эрх бөгөөд аливаа хүн, хуулийн этгээд цаашлаад төрийн байгууллагын зүгээс иргэдийн дээрх эрхэнд халдах нь илтэд хууль зөрчсөн үйлдэл" гэдгийг онцлон дурдаад орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааг тасалдуулах, нийт иргэдийн төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлаж байгааг сануулжээ.

Сонгинохайрхан дүүрэгт анхны жишиг хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо
Сонгинохайрхан дүүрэгт анхны жишиг хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо
 
ТОДРУУЛГА: Гадаад паспорт, тизтэй цүнхээ олоогүй. Өнөө өглөө 9.15 цагт АВСТРАЛИ нисэх ёстой байсан ч ЯВЖ ЧАДСАНГҮЙ“
ТОДРУУЛГА: Гадаад паспорт, тизтэй цүнхээ олоогүй. Өнөө өглөө 9.15 цагт АВСТРАЛИ нисэх ёстой байсан ч ЯВЖ ЧАДСАНГҮЙ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.