Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Тулга: Бяслагийн үйлдвэр “мухар төмөр зам“ гэдэг шиг юм болох вий. 2025 онд бүрэн дуусна гэж найдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

УИХ дахь Аж үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга: Өмнөх парламентаар батлагдсан Бяслагийн үйлдвэрийн төсөлд 2025 онд санхүүжилт тусгасан юм байна. Энэ төслийг нэгэнт эхэлчихсэн учраас дуусгасан нь зөв байх. Үгүй бол дахиад л мухар төмөр зам гэдэг шиг баахан хөрөнгө оруулалт хийчхээд байхад төсөл нь дуусдаггүй ан дамжаад байж болохгүй. Хөвсгөл аймгийн гишүүд л энэ төсөлд их сүрхий ажилласан юм билээ. ХХААХҮ-ийн сайдаас асуухад энэ төсөл 2025 ондоо багтаж дуусах уу. Дахиад 2026 он руу дамжихгүй гэж найдаж байна.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Бяслагийн үйлдвэр дуусна. Гэхдээ бид нэг сайн хяналт шалгалт хийгээд эргээд Байнгын хороонд мэдээлье. Ер нь улс орны хөгжлийг бодлогыг харахад нэг аймаг нэг бүтээгдэхүүн, нэг сум нэг бүтээгдэхүүн гэдэг бодлого руу их хүчтэй явж үр дүнд хүрсэн жишээ олон юм билээ. Тэгэхээр энэ талаас нь эерэг төсөл болов уу гэж харж байна.

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийг 5 саяар торгожээ
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийг 5 саяар торгожээ
 
Өмгөөлөгч О.Баярмаа: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын УДШ-ийн тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээр бүрэн эрх дуусгавар болно
Өмгөөлөгч О.Баярмаа: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын УДШ-ийн тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээр бүрэн эрх дуусгавар болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.