Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Соёлын ваучерын санал хураалт дээр УИХ-ын санал хураах төхөөрөмж ямар ч асуудалгүй ажилласан. Горимын санал гаргасан зүйл болоогүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн асуудлыг хэлэлцэж, соёлын ваучерын 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасах саналаар санал хураахад Ж.Баярмаа нарын 64 гишүүн дэмжээгүй юм. Харин энэ асуудалд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа санал хураалтын үеэр кноп ажиллаагүй хэмээн тайлбарласан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням кноп ямар ч асуудалгүй ажиллаж байсан хэмээн цахим хуудсаараа жиргэв.

Тэрбээр "Соёлын ваучер 18 тэрбум дээр УИХ-ын санал хураах төхөөрөмж ямар ч асуудалгүй ажилласан шүү. Төхөөрөмж ажиллаагүй, горимын санал гаргасан энэ тэр юм болоогүй. Санал хураалт ил тод, яг энэ нөгөө соёлын асуудал гэж зарим гишүүд танхимд сануулж хэлсээр байгаад л санал хураалт болсон" гэв.

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Тайландын Хаант Улсын ерөнхий прокурортой уулзлаа
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Тайландын Хаант Улсын ерөнхий прокурортой уулзлаа
 
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ боллоо
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.