Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.12.05/ хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны төгсгөлд дээрх хуулийн төслүүд нь төсвийн болон төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт явуулав.

Санал хураалтад оролцсон гишүүдийн 66.3 хувь нь дэмжсэнээр дээрх хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон бусад байнгын хороодод шилжүүллээ.

М.Бадамсүрэн: Томоохон замын ажлууд төсвөөс хасагдсанд харамсаж байна
М.Бадамсүрэн: Томоохон замын ажлууд төсвөөс хасагдсанд харамсаж байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.