Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговь аймагт олон өдрийн тэмээн аялал, телевизийн реалити шоуг зохионо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өмнөговь аймагт “GOBI CHALLENGE 2020” олон өдрийн тэмээн аялал, телевизийн реалити шоуг анх удаагаа зохион байгуулах гэж байна. 

Монголын говь нутгийн үзэсгэлэнт байгаль, нүүдэлчдийн ёс заншил, хоёр бөхт тэмээний ашиг шимийг олон улсад сурталчлах зорилгоор уг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Уг аялал нь хувь хүний тэсвэр хатуужил, эр зоригийг сорьсон олон өдрийн тэмээн аялал байх юм. Энэхүү аяллыг “Эрхэт Монгол” медиа групп, “Тэмээн жинчид сан” хамтран анх удаа зохион байгуулж байна.

“GOBI CHALLENGE 2020” тэмээн аялал, телевизийн реалити шоунд урлаг спорт, улс төр, бизнес, хэвлэл мэдээллийн салбарын 15 эрхэм оролцох юм. Тэд Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй, Булган сумын нутгаар 691 км замыг 30 хоногийн турш тэмээгээр туулна.

 

Цементийг цахилгаан станцын үнстэй хольж савлан, худалдаж байсныг илрүүллээ
Цементийг цахилгаан станцын үнстэй хольж савлан, худалдаж байсныг илрүүллээ
 
Улаанбаатарт шөнөдөө -4 хэм хүйтэн хонох бол өдөртөө 2 хэм дулаан, ялимгүй хур тунадастай
Улаанбаатарт шөнөдөө -4 хэм хүйтэн хонох бол өдөртөө 2 хэм дулаан, ялимгүй хур тунадастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.