Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цементийг цахилгаан станцын үнстэй хольж савлан, худалдаж байсныг илрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Цементийг үнстэй хольж савлан, худалдаалж байсан хэргийг Цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20, Баянгол дүүргийн 24 хорооны нутагт дэвсгэрт нэр бүхий этгээдүүд цементийг цахилгаан станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж, худалдан борлуулж байсныг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.

Уг хэрэгтэй холбоотой гурван бүлэг этгээдийг саатуулан шалгаж байгаа аж.

Энэ сард ийм хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гурван газрыг Цагдаагийн байгууллага илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 70 орчим тонн цемент хураан авчээ.

Гэхдээ савласан цементний тоо нь цааш нэмэгдэж ч магадгүй гэдгийг албаныхан хэлж байна.

 

Мөн "Үнсийг станцаас гаргах нь тусгай журамтай. Яаж гаргасан болон хэчнээн хүнийг хохироосон гээд шалгалт цааш үргэлжилнэ" гэсэн юм.

Гэрэл зургийн эх сурвалж: ЦЕГ

Антибиотик дур мэдэн хэрэглэхгүй байхыг анхааруулжээ
Антибиотик дур мэдэн хэрэглэхгүй байхыг анхааруулжээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.