Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Антибиотик дур мэдэн хэрэглэхгүй байхыг анхааруулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

Ханиад хүрсэн эхний өдрүүдэд антибиотик хэрэглэх нь өвчнийг дарж авах бус дархлааг сулруулахад хүргэдэг гэж ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар мэдэгдсэн байна.

“Ханиад хүрсэн эхний өдрүүдэд антибиотик хэрэглэснээр хүмүүс маш том алдаа гаргаж байгаа юм. Антибиотикууд вирусийг дарах чадваргүйгээс гадна хэвийн бичил биетнүүдийг устгаж, дархлааг сулруулж байдаг. Бактерийн гаралтай халдварт өвчинтэй хавсарч хүндрэл үүсэх үед зөвхөн эмчийн зөвшөөрлөөр антибиотикийг хэрэглэх ёстой” хэмээн мэдэгдэлд дурджээ. Өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт юм гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэж үзэж байна. ДЭМБ-ын зөвлөмжөөр ханиадны эсрэг вакцины найрлага жил бүр өөрчлөгддөг байна.

Аялал жуулчлалын компаниудын 90 хувь нь хүнд байдалд оржээ
Аялал жуулчлалын компаниудын 90 хувь нь хүнд байдалд оржээ
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.