НИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдаан болж байна. Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Дугаар зогсоож байгаатай холбоотой асуудлууд яригдаж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аар хууль нь батлагдсан шүү дээ. Одоо тэгээд жилийн дараа манай ченжүүд хэдэн төгрөг цуглуулаад л би л болж байвал бусад нь хамаагүй гэдэг зарчмаар намайг огцруулах акц хийж байна гэсэн.
Би айж, ичээд байх зүйлгүй. Хууль батлагдсан. Би өөрөө хууль зөрчиж болохгүй. НИТХ дээрх хуулийн дагуу журам баталсан. Би хэдэн халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжүүдээс айхгүй. Энэ хүмүүс монгол төгрөгийг хамгийн их гадагшлуулж байгаа.
Сүүлийн жилүүдэд иений ханш 25 хувиар унасан. Ханшны сулралтай холбоотойгоор 2024 онд 140 мянган машин оруулж ирсэн.
Бид хичнээн метро, тойрог зам бариад жил бүр 140 мянган машин хотод явах зам байхгүй. Дээр нь ченжүүд 1 тэрбум ам.долларыг гадагшлуулж байгаа. Нөгөө муу нэртэй, луу данстай уул уурхайгаас орж ирсэн Монгол Улсын валютын нөөцийг, өчнөөн жил ард иргэдээ шулж амьдарлаа. Чаддаг юм бол энд ирээд жагсаал, суулт хийл дээ. Би өөрсдөд нь хэлье. Би ч гэсэн хэл, амтай хэвлэл мэдээлэлд хэлэх үгтэй, баримт, тооцоо судалгаатай байгаа шүү" гэв.
Сэтгэгдэл (26)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!